Мэдээллийн аюулгүй байдлын бодлого

  • Бид холбогдох хууль тогтоомж, мэдээллийн аюулгүй байдлын болон төлбөрийн системийн стандарт, шаардлагыг хангасан бодлого, журмыг боловсруулж, байгууллагын үйл ажиллагаанд мөрдөн хэрэгжүүлнэ. Энэхүү бодлогын хэрэгжилтийг тогтмол хянаж, тасралтгүй сайжруулан ажиллана.
  • Бид хэрэглэгч болон харилцагч байгууллагын мэдээллийн нууцлал (confidentiality), бүрэн бүтэн байдал (integrity), хүртээмжтэй байдлыг (availability) хангаж, мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах өндөр түвшний арга хэмжээг хэрэгжүүлнэ.
  • Бид мэдээллийн аюулгүй байдлыг хангахын тулд шаардлагатай техник, технологи, хүний нөөц болон санхүүгийн нөөцөөр тогтвортой хангаж ажиллахыг зорихоос гадна, дэвшилтэт технологи ашиглан байгууллагын мэдээллийг алдагдахаас сэргийлэх цогц арга хэмжээг авч, харилцагчдадаа найдвартай, мэргэжлийн түвшний үйлчилгээг үзүүлнэ.
  • Бид хамтран ажиллагч байгууллагууд болон ажилтнуудынхаа мэдээллийн аюулгүй байдлын мэдлэг, ойлголтыг тогтмол дээшлүүлж, ур чадвараа тасралтгүй хөгжүүлэх боломжоор хангана. Мэдээллийн аюулгүй байдлыг өдөр тутмын дадал хэвшил болгон төлөвшүүлэхэд анхаарч ажиллана.