МББСБХ-ноос зохион байгуулсан “Амьдрал бэлэглэе” аянд “Дарь Финанс ББСБ” ХХК нь нэгдлээ.

  • 2025-07-29
Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбооноос зохион байгуулсан “Амьдрал бэлэглэе” аянд “Дарь Финанс ББСБ” ХХК нь нэгдэж цусаа хандивласан билээ.
Цусаа хандивлах нь олон чухал ач холбогдолтой, хувь хүн болон нийгэмд эерэг нөлөө үзүүлдэг үйл явц юм. Цусаа хандивласнаар дараах сайн талуудыг бий болгох боломжтой. Үүнд:
Хүний амь аврах
Цусны хандив нь осол, мэс засал, өвчин эмгэгтэй тэмцэж буй хүмүүст амь насыг нь аварч чаддаг. Ялангуяа цус их алдалттай өвчтөн, умайн цус алдалттай эхчүүд, хорт хавдрын өвчтөнүүдэд цусны хандив маш чухал.
Нийгмийн хариуцлагыг биелүүлэх
Цусны нөөц хангалтгүй үед хандивласан цус нь нийгмийн эрүүл мэндийг хамгаалахад тусалдаг. Ингэснээр таны ханвивласан цус хүнд яаралтай цус хэрэгтэй болох үед туслахад бэлэн гэдгээ харуулдаг.
Өөрийн эрүүл мэндэд тустай
Цусаа хандивласнаар цусны шинжилгээг үнэ төлбөргүй хийлгэдэг бөгөөд энэ нь таны цусанд (Жишээ нь: ХДХВ, В ба С вирус, сифилис гэх мэт) ямар нэгэн халдвар байгаа эсэхийг мэдэх боломж олгодог.
Тогтмол цус хандивлах нь зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэхэд тусалдаг. Учир нь цусны шингэний хэмжээ дахин сэргэх, шинэ цусны эс үүсэх процесст эерэг нөлөө үзүүлдэг.
Жилд 3-4 удаа цусаа хандивлах боломтой байдаг бол харилцагч та тогтмол цусаа хандивлаж нийгэмд эерэг нөлөө үзүүлээрэй.????