“Дарь Финанс ББСБ” ХХК нь мэдээллийн аюулгүй байдлыг олон улсын жишигт нийцүүлэх зорилгын хүрээнд ISO/IEC 27001:2022 стандартыг үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлж

ISO/IEC 27001:2022
Олон Улсын Стандартад Нийцсэн Мэдээллийн Аюулгүй Байдлын Гэрчилгээ-г Хүлээн Авлаа.
ISO/IEC 27001:2022 нь стандартын хяналтын шаардлагуудыг бүрэн ханган, мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог бүрдүүлэх юм.
Бид цаашдаа харилцагч, түншүүд, хувь эзэмшигч нарынхаа итгэлийг хүлээсэн, найдвартай, олон улсын түвшний санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч байхыг зорьж ажиллах болно.
2025 оны 4-р сарын 30-ны өдөр,
АНУ-ын баталгаажуулалтын байгууллага болох IAS-ийн стандартыг хэрэгжүүлэгч, Монгол Улсад албан ёсоор төлөөлөн ажилладаг MonCertf LLC-ээс албан ёсны гэрчилгээгээ гардан авсан нь бидний 2025 оны нэгэн бахархалтай мөч байлаа.
Энэхүү гэрчилгээ нь бидний дараах зорилтыг нотолж байна:
• Харилцагчдын мэдээллийн нууцлал, бүрэн бүтэн байдал, хүртээмжийг хамгаалах;
• Аюулгүй байдлын эрсдэлийг үр дүнтэй таньж, удирдах тогтолцоог хэрэгжүүлэх;
• Олон улсын жишигт нийцсэн хяналт, дотоод зохион байгуулалтыг төлөвшүүлэх;
• Тогтвортой сайжруулалт, итгэлцэл дээр суурилсан хөгжлийн үндэс болох.
Бид цаашид ч мэдээллийн аюулгүй байдлыг хангах зорилгоор:
• Шаардлагатай техник, технологи,
• Чадварлаг хүний нөөц,
• Санхүүгийн тогтвортой дэмжлэгийг тасралтгүй бүрдүүлж,
• Мэдээлэл алдагдах, гаднын халдлагаас сэргийлэх цогц арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэн харилцагч болон түншүүдийнхээ итгэл найдварыг хадгалсаар ажиллах болно.